» ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НОЁН, СЭВРЭЙ, ГУРВАН ТЭС СУМДЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФТ САНАЛ АВЧ БАЙНА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НОЁН, СЭВРЭЙ, ГУРВАН ТЭС СУМДЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФТ САНАЛ АВЧ БАЙНА

2018 оны 07 сарын 06,    26
Төсөл

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
  Дугаар ...  Улаанбаатар хот

Тариф батлах тухай

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 188 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам”, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Гурван тэс сумдын хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлэн хавсралтын ёсоор баталсугай. 
2. Батлагдсан тарифыг 2018 оны ... дугаар сарын ... -ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /Т.Жаргалсайхан/-д үүрэг болгосугай. 
3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай. 
4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай” 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 203 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


 
ДАРГА                                А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ                        Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ                        Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ                        У.МЯГМАРСҮРЭН
 
 

Эрчим хүчний зохицуулах хорооны 
2018 оны ... дугаар сарын ... -ны өдрийн
...  дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт
 
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НОЁН, СЭВРЭЙ, ГУРВАН ТЭС СУМДЫН
ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

1. Үйлдвэр, аж ахуйн нэгж болон бусад байгууллага, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр  тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно: 

 

 

---oOo---

 

Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
ulambadrakh@erc.mn
Утас: 11-319357, 11-321935