» » ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО

2018 оны 09 сарын 03,    6673

Өнөөдөр ШУТИС 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Удирдлагын ухааны доктор (ph.d) Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Алмаликийн Тлейханд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүндэт профессор цол олгосныг ШУТИС-ийн ректор доктор, профессор Б.Очирбат гардуулан өглөө.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО

 А.ТЛЕЙХАНЫ ТОВЧ НАМТАР

 

Алмаликийн Тлейхан нь 1953 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт төрсөн. Дулаан инженер, эдийн засагч мэргэжилтэй. Америкийн Нэгдсэн Улс, болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсад мэргэжил дээшлүүлсэн, Удирдлагын ухааны доктор( Ph.D), Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэгтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

А.Тлейхан нь эрчим хүчний салбарт 42 жил ажиллаж байна. Тэрээр 1976-1996 онуудад "Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д мастер, ахлах инженер, цехийн дарга, ерөнхий инженер,

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО

1990 оноос тус цахилгаан станцын дарга, 1995-1997 онд Төвийн эрчим хүчний системд хөрөнгө оруулалт технологийн шинэтгэлийн төвийн захирал, мэргэжилтэн, 1997-2004 онд Эрчим хүчний удирдах газар, Түлш, эрчим хүчний ерөнхий газарт хэлтэс, албаны дарга, 2004-2008 онд Түлш, эрчим хүчний яамны Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн орлогч даргаар тус тус ажиллаж байсан. 2008-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2012 онд Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байлаа. А.Тлейхан нь 2016 оны 11 сараас эхлэн Эрчим Хүчний Зохицуулах Хорооны даргаар томилогдон ажиллаж байна. Тэрээр зах зээлд шилжих хүнд хэцүү үед Улаанбаатар хотын Дулааны III цахилгаан станцаас гадна Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дорнодын дулааны цахилгаан станц, Өмнөговь аймгийн Дулааны цахилгаан станц болон "Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК зэрэг салбарын таван том байгууллагын ажил сайжруулах үүрэг даалгавар хүлээн авч, салбарын тэргүүний үйлдвэр болгосон гавьяатай.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ САНААЧИЛЖ ХИЙСЭН АЖЛУУДААС...

А.Тлейхан нь 20 гаруй шинэ бүтээл, оновчтой санал гарган, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бөгөөд 1980-1996 он хүртэл "Дулааны гуравдугаар цахилгаан станц”-ын даргаар ажиллаж байхдаа үйлдвэрийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай техник тоног төхөөрөмжийг судлан, өргөн хүрээтэй хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж Монгол улсад анх удаа дунд даралтын зуухнуудыг мазутгүй галлах системд шилжүүлсэн. Түүний шууд удирдлага дор ОХУ-ын Красноярск хотын эрдэм шинжилгээний институттэй хамтран дунд даралтын зуухнуудын тоосон системийг шууд үлээлгэнд шилжүүлэх зураг төсөл боловсруулж, дунд даралтын зуухнуудад Багануурын уурхайн нүүрсийг хэрэглэх боломжийг бий болгосон юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО

А.Тлейхан нь анх удаа өндөр параметрийн тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад хүлээн авах, тэнд ажиллах боловсон хүчнийг сургаж дадлагажуулах ажлыг гардан зохион байгуулж, техник ашиглалтын түвшин, техник эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэх талаар олон шинэлэг санал гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсний дотор Сорьцын цэгийн хөргөлтийн усны дулааныг ашиглах, БКЗ-220-100 зуухны түүхий нүүрс тэжээгчүүдийг туузан дамжуулагчаар солих, Хурц уурын халуун тохируулах клапаныг өөрчлөх зэрэг ажлууд, шинэ санаачлагаар батлагдан гэрчилгээ авсаны зэрэгцээ, түүний санаачлагаар нэвтрүүлсэн "Тоосруулсан нүүрсээр галладаг зуухны цахилгаан асаагуур” сэдэвт бүтээл нь Монгол Улсын шинэ бүтээлийн патент авсан бөгөөд эдгээр ажлуудыг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлснээр тухайн үеийн ханшаар жил бүр 400 гаруй сая төгрөгийн хэмнэлт гаргасан байна.

1996 оноос эрчим хүчний салбарт мэргэжилтэй ажилчдыг сургах, инженер техникийн ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх, давтан сургах хөтөлбөр боловсруулах, сургалтын нэгдсэн систем бий болгох, эрчим хүчний хуулийн төсөл боловсруулах ажилд оролцон, эрчим хүчний салбарын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн зах зээлийн харилцаанд үе шаттайгаар шилжүүлэх ажлын чиглэлийг боловсруулж хэрэгжүүлэхэд биечлэн оролцож ажилласан юм.

 

А.Тлейхан нь 1998 оноос эрчим хүчний ажиллагчдын мэргэжил мэдлэгийг чадавхжуулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын кабинетуудыг орчин үеийн технологийн дэвшлийн хэмжээнд хүргэн байгуулах талаар шаргуу хөөцөлдөж ажилласанаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр орчин үеийн 9 лаборатори бүхий эрчим хүчний ажилчдын сургалтын төвийг байгуулсан бөгөөд энэ хугацаанд 22 мэргэжлээр 5500 хүний мэргэжлийг дээшлүүлснээр эрчим хүчний үйлдвэрүүдэд хүний буруутай үйл ажиллагаа болон мэргэжил мэдлэгийн дутмагаас болж гардаг байсан технологийн зөрчил 75 хувиар буурч, эрчим хүчний хангамж сайжирсан нь сургалтын чанартай шууд холбоотой юм.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛУУДААС...

А.Тлейхан нь 2004-2008 онуудад Говийн бүсийн болон Оюу-толгойн орд газрын цахилгаан хангамж, Орхоны усан цахилгаан станц болон Эгийн голын усан цахилгаан станцын аль нь эдийн засгийн хувьд ашигтай болох судалгаа, Эрдэнэтийн цахилгаан станцын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх,

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО

 Улаанбаатарын тав дахь эх үүсвэр, Таван толгойн болон Шивээ-Овоогийн цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл зэрэг түлш эрчим хүчний салбарын хөгжлийн чиглэлээр 10 гаруй судалгааны ажлыг удирдан хийлгэж, Тайшир, Дөргөний болон Богдын голын усан цахилгаан станцын төсөл, Цахилгаан станцын ажилчдын сургалтын төсөл зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд болон улсын төсвийн хөрөнгөөр эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа төслүүдийг хариуцан хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж ажилласан юм. Мөн Эрчим хүчний удирдах газарт байхдаа Эрчим хүчний салбарыг зах зээлд шилжүүлэх талаар судалгааны ажил хийж байснаа 2012 онд дуусгаж, "Эрчим хүчний салбарын менежментийн шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм.

ХУУЛЬ ТОГТООХ АЖЛЫН ХҮРЭЭНД...

А.Тлейхан нь 2008 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Эдийн засгийн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, жижиг дунд үйлдвэрлэлийн дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж, Монгол-Казахстаны парламентын бүлгэмийн дарга, Монгол-Катарын болон Монгол-Кувейтийн Парламентын бүлгэмийн дарга, Монголын материалын судлал, гагнуурын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол Солонгосын эрчим хүчний ассоциацын ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажлуудыг эрхэлж ирсэн.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО

Тэрээр Банкны бүтцийн өөрчлөлтийн тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай, Түлш эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай, Малчдын гар дээр байгаа малын гаралтай түүхий эдийг үнэ хүргэн худалдан авах, ажлын байр нэмэгдүүлэх, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай, Говийн болон алслагдсан бүс нутгийн иргэдэд нэмэгдэл олгох зэрэг 50 гаруй хууль, тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран санаачилж өргөн барьж батлуулсан нь одоо амжилттай хэрэгжиж байна. Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх, санал дүгнэлт боловсруулах 20 гаруй ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж, Монгол Улсын концессын тухай болон хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг хэлэлцүүлэх ажлын хэсгийг ахалж тус хуулиудыг батлуулсан нь улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа 2010 онд Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 72 дугаар тогтоолыг санаачилж, гишүүдтэйгээ хамтарч батлуулсан. Өөрийн хийсэн судалгааны ажил, салбарт ажиллаж байсан дадлага, туршлага дээрээ үндэслэн эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг шинэчлэх, Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Өрсөлдөөний тухай, Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, 2015 оны УИХ-ын 63-р тогтоолыг батлуулах зэргээр эрчим хүчний салбарын эрх зүйн орчныг шинэчлэх ажилд тодорхой хувь нэмэр оруулжээ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХИЙЖ БУЙ АЖЛУУДААС...

2016 оноос Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллахдаа Эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх болон хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чиглэсэн зохицуулалттай,өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоог бүрдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч ажилласан.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО

А.Тлейхан нь Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх ажлын Шинжлэх ухаан технологийн Их Сургуультай хамтран эрчим хүчний аудитор, менежер бэлтгэх, хэмнэлтийг дэмжсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн мэргэжлийн үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах, Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэглэгч, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг олон ажлуудыг санаачлан, "Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор батлуулсан юм.

Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг нэгдсэн системд холбон ажиллуулах, цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах, хууль эрх зүй, сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөөл олголт, тариф батлахтай холбогдсон зохицуулалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа бөгөөд олон улсад сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих тоног төхөөрөмжийн үнэ өртөг, тариф буурч байгаатай холбоотойгоор Сэргээгдэх эрчим хүчний хуулинд нэгж цахилгаан эрчим хүчний үнийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг барихад өрсөлдөөний үнэ хаялцуулах ажиллагаагаар зохион байгуулах зэрэг асуудлыг Сэргээгдэх эрчим хүчний хуулинд нэмэлт, өөрчлөлтөөр оруулахаар санаачлан ажиллаж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО

Тэрээр Эрчим хүчний салбарт зах зээлийн эдийн засагт нийцэхүйц эрх зүйн орчин, эдийн засгийн үр ашиг, санхүүгийн тогтвортой байдал, техник технологийн шинэчлэл, үнэ тарифын зохистой бодлого болон боловсон хүчний чадавхийг хөгжүүлэхэд онцгой анхаарч салбарын хэмжээнд компани болгон 1/ компанийн удирдлага, хүний нөөцийн менежмент, 2/ техник технологийн дунд болон урт хугацааны бодлого, 3/ санхүүгийн нөөцийн менежментийн болон бизнес төлөвлөгөө, 4/ эрчим хүч хэмнэлтийн хөтөлбөр зэрэг бодлогын үндсэн баримт бичгүүдтэй болоход түлхэц дэмжлэг үзүүлж эрчим хүчний салбараа цаашид чадварлаг ажилтнуудтай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн, өндөр бүтээмжтэй, санхүүгийн хувьд үр ашигтай, өрсөлдөх чадвар бүхий хэрэглэгчээ дээдэлсэн байгууллага, салбар болгоход өөрийн оюун ухаан, мэдлэг чадвараа зориулан ажиллаж байгаа шилдэг удирдах ажилтан юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА А.ТЛЕЙХАН ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР БОЛЛОО

Эрчим хүчний салбарын судалгаа, менежментийг сайжруулах, зах зээлийн харилцаанд шилжүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх замаар үр ашгийг дээшлүүлж, хүний нөөцийг хөгжүүлэх, салбарын нийт инженер техникийн ажилтнуудын оюуны чадварыг илрүүлэн ашиглах, эдийн засгийн хөшүүрэг бий болгож, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалтын материаллаг баазыг сайжруулах олон талын судалгаа хийж, салбарын хөгжилд оруулсан бодитой хувь нэмрийг үнэлэн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Удирдлагын ухааны доктор (ph.d) Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Алмаликийн Тлейханд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүндэт профессор цол олголоо.