» » ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

2018 оны 09 сарын 17,    143

Эрчим хүчний зохицуулах хорооны ажилтан албан хаагчдын дунд "Чадварлаг ажилтан шалгаруулах” болзолт уралдааныг зарлаад байгаа. Энэхүү уралдааны хүрээнд "Хувь хүний хөгжил ” сэдэвт илтгэлийн тэмцээнийг өнгөрсөн баасан гаригт ШУТИС-ийн Төв номын сангийн Хурлын танхимд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

 ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Тэмцээнийг Эрчим хүчний зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газар, илтгэх урлагын "MLC трейнинг” ХХК-тай хамтран зохион байгуулсан  байна.

ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан " Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс хүнээ чадавхижуулах, тэдний боловсрол мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний нэг нь илгэх урлагын хоёрдугаар тэмцээн болж байна. Илтгэх урлаг нь хүн өөрийн санаа бодол, үзэл баримтлалаа зорилго чиглэлтэйгээр бусадтай харилцан солилцох арга хэрэгсэл юм. Мөн илтгэгч нь үгээр зэвсэг хийж , мэдлэг мэдээллээр тэжээгдэн, туршилгаар сайжирч, дүр төрх, үйл хөдлөл дохио зангаагаар амилж бусдад нөлөөлж чаддагаараа давуу талтай. Эрчим хүчний зохицуулах хороо бол хэрэглэгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудыг холбож ажилладаг. Та бүхний ажил мэргэжлийн онцлог ч гэсэн байнга бусадтай харилцаж, бусдад ойлгуулж, таниулж, мэдүүлэх учиртай ажил. Тиймээс хүн бүрт илтгэх, бусадтай ойлголцох, хийсэн ажлаа тайлагнаж, хийх ажлаа танилцуулах ур чадвар зайлшгүй чухал шаардлагатай” хэмээн онцлон тэмдэглэж байлаа.

ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

 Энэхүү илтгэлийн тэмцээний хоёрдугаар шатанд нийтдээ есөн илтгэгч шалгарч, өгөгдсөн сэдвийн дагуу гурван минутын хугацаанд илтгэл бэлтгэн, түүнийгээ танилцуулж өрсөлдсөн юм. Энэхүү уралдаанд Хурлын нарийн бичгийн дарга Ц.Пэрэнлэй түрүүлж, хоёрдугаар байранд Үнэ тариф, зах зээлийн газрын мэргэжилтэн Б.Чимэдрэгзэн, гуравдугаар байранд Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Э.Болортуяа нар шалгарсан байна.

ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Энэхүү тэмцээнийг хамтран зохион байгуулсан "Mongolian Learning Corporation" буюу "ЭмЭлСи Трейнинг" ХХК анх "Монголын Лектор төв" нэртэйгээр 2004 онд байгуулагдаж 2013 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хязгаарлагдмал хариуцлагатай компани болон шинэчлэгдсэн. Өдгөө мэдлэг, ур чадвар, туршлага бүхий багшлах бүрэлдэхүүнтэйгээр байгууллага, танхимын сургалтаар хөгжил, өөрчлөлтөд чиглэсэн менежментийн цогц сургалтуудыг 11 дэх жилдээ тогтмол зохион байгуулж байгаа юм байна.