» “Дарханы дулааны сүлжээ“ ТӨХК-ийн дулааны тарифт санал авч байна

“Дарханы дулааны сүлжээ“ ТӨХК-ийн дулааны тарифт санал авч байна

2018 оны 09 сарын 25,    117
Төсөл
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
Дугаар ... Улаанбаатар хот
 
Тарифт батлах тухай

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, "Дарханы дулааны сүлжээ" ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай” 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 235 дугаар тогтоолын хавсралтад дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:
I. Хавсралтын 1-р хүснэгтийн 1 дэх мөрөнд байгаа "Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын халаалтын төг/м3 тариф 429.00” гэснийг "470.00” гэж, "хэмжүүрийн төг/Гкал тариф 23,366.00” гэснийг "26,871” гэж, "хэмжүүрийн төг/ГДж тариф 5,582.00” гэснийг "6,419.00” гэж тус тус өөрчилсүгэй.
II. Хавсралтын 2-р хүснэгтийн 2 дахь мөрөнд байгаа "Ахуйн хэрэгцээний халуун ус халаасан дулааны тариф нээлттэй системд төг/хүн тариф 1,700.00” гэснийг "халаалтын улиралд төг/хүн тариф 1,700.00” гэж, "хаалттай системд төг/хүн тариф 2,551.00” гэснийг "”халаалтын бус улиралд төг/хүн тариф 2,551.00” гэж тус тус өөрчилсүгэй.
III. Хавсралтын 2-р хүснэгтийн 2 дахь мөрөнд байгаа "Ахуйн хэрэгцээний халуун ус халаасан дулаан” гэсэн хэсэгт "усны зарцуулалтаар тооцох төг/м3 тарифыг 2,273.00”, "хэмжүүрээр тооцох төг/Гкал тарифыг 14,325.00”, "хэмжүүрээр тооцох төг/ГДж тарифыг 3,422.00” гэсэн заалтыг нэмсүгэй.
2. Батлагдсан тарифыг 2018 оны ...-р ...-р сарын ...-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дарханы дулааны сүлжээ" ТӨХК /Д.Гантуул/-д үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.
 

ДАРГА                                       А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                              У.МЯГМАРСҮРЭН

 
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
luvsanjav@erc.mn
Утас: 11-319357, 11-321935