» Орон нутгийн гэр хорооллын айл, өрхийн тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолын төсөлд санал авч байна

Орон нутгийн гэр хорооллын айл, өрхийн тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолын төсөлд санал авч байна

2018 оны 09 сарын 25,    45
Төсөл
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
Дугаар ... Улаанбаатар хот
 
Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, Захиргааны ерөнхий тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2.1, 2.2, 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн, Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь: 

1. Төв, Зүүн, Өмнөд, Баруун, Алтай-Улиастай эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлсүгэй. 

2. Батлагдсан тарифыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай. 

3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай. 

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай” 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 204 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА                                       А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                              У.МЯГМАРСҮРЭН

 
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
luvsanjav@erc.mn
Утас: 11-319357, 11-321935