» Төв, Зүүн, Өмнөд, Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхийн тарифт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд санал авч байна

Төв, Зүүн, Өмнөд, Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхийн тарифт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд санал авч байна

2018 оны 09 сарын 26,    132
Төсөл
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
Дугаар ... Улаанбаатар хот
 
Тарифт өөрчлөлт оруулах тухай
 
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2015 оны 2 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийн 3 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 188 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам”, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн, Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. Төв, Зүүн, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар  /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай” 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                       А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                              У.МЯГМАРСҮРЭН

 
 
Эрчим хүчний зохицуулах хорооны 
2018 оны ..... дүгээр тогтоолын 
хоёрдугаар хавсралт
 
АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ
1. Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

 Тайлбар: Өдөр, орой, шөнийн тарифыг мөрдөх хугацааг тоолуурын цагаар тооцно.




———оОо———


 
 
 
 
 
 
Төсөл
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
Дугаар ... Улаанбаатар хот
 
Тарифт өөрчлөлт оруулах тухай

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2015 оны 2 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийн 3 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 188 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам”, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн, Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар  /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай” 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 211 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай. 


ДАРГА                                       А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                              У.МЯГМАРСҮРЭН

 
 
Эрчим хүчний зохицуулах хорооны 
2018 оны ..... дүгээр тогтоолын 
хоёрдугаар хавсралт
 
АЙЛ ӨРХӨД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ТАРИФ
1. Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

Тайлбар: Өдөр, орой, шөнийн тарифыг мөрдөх хугацааг тоолуурын цагаар тооцно.




———оОо———


 

Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
luvsanjav@erc.mn
Утас: 11-319357, 11-321935