» » “Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл” болзолт уралдааны дүн гарлаа

“Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл” болзолт уралдааны дүн гарлаа

2018 оны 10 сарын 02,    996

 

 Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний инженерүүдийн холбоо хамтран "Хэрэгцээ – Хэрэглээ – Хэмнэлт” уриан дор "Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл” шалгаруулах болзолт уралдааныг зарласан юм.

 

“Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл” болзолт уралдааны дүн гарлаа

Энэхүү уралдаанд нийтдээ 30 гаруй төсөл ирсэн бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний инженерүүдийн холбооноос шүүгчдийн баг томилогдож, инженерүүдийн ирүүлсэн төслүүдийг үнэлж, дүгнэн, ялагчдыг тодруулжээ. "Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл” шалгаруулах болзолт уралдаанд "УБЦТС” ТӨХК-ийн Эрчим хүч хэмнэлтийн инженер Б.Дөлгөөний "Техникийн алдагдал бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ” төсөл 88 оноогоор шалгарч тэргүүн байр эзэлсэн байна.

 

“Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл” болзолт уралдааны дүн гарлаа

Хоёрдугаар байранд "ДЦС-4” ТӨХК-ийн инженер В.Өлзий, Г.Уянга, Ц.Мөнхзаяа нарын "ДЦС-4 ТӨХК-ийн хаягдал конденсатыг дахин ашиглах нь” төсөл, гуравдугаар байранд "ДЦС-3” ТӨХК-ийн инженер Г.Амартүвшин, Л.Батдорж, Л.Энхбаяр, Л.Батдорж нарын "Турбины автомат тохируулгын актуатурын систем” төсөл тус тус шалгарсан байна.

 

“Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл” болзолт уралдааны дүн гарлаа

 "Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл” шалгаруулах болзолт уралдааны ялагчдын шагналыг Эрчим хүч үйлдвэрлэгчдийн "Шинэ техник, технологи, үр ашиг” зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Тлейхан, Эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур нар гардуулж өгсөн юм. Шалгарсан шилдэг бүтээлийг эрчим хүчний байгууллагуудад сурталчлан, "Оюуны бүтээл”-ийг нь холбогдох байгууллагаар баталгаажуулж, төслийг гэрээгээр хэрэгжүүлэх, хэмнэлтийн үр ашгаасурамшуулал авах ажлыг зохион байгуулж ажиллах юм байна.