» “БЗӨБЦТС” ТӨХК -ийн “Хэрэглэгчдийн чадлын итгэлцүүр Cos  -ээс хамааруулж, төлбөр тооцох журам”-ын төсөлд санал авч байна

“БЗӨБЦТС” ТӨХК -ийн “Хэрэглэгчдийн чадлын итгэлцүүр Cos  -ээс хамааруулж, төлбөр тооцох журам”-ын төсөлд санал авч байна

2018 оны 11 сарын 07,    87
Төсөл
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
Дугаар ... Улаанбаатар хот
 
Журам батлах тухай
 
     Монгол улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолоор баталсан "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 47 дахь заалтыг үндэслэн "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК -иас ирүүлсэн саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн мөрдөх "Хэрэглэгчдийн чадлын итгэлцүүр (COS)-ээс хамааруулж төлбөр тооцох журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Уг журмыг 2018 оны 11 сарын сарын ..-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /Н.Тавинбэх/-д үүрэг болгосугай. 
3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тусгай зөвшөөрлийн хяналтын газар /З.Цэдэнжав/-д даалгасугай.
 

ДАРГА                                       А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                              У.МЯГМАРСҮРЭН 


 
Эрчим хүчний зохицуулах хорооны
2018 оны ... дүгээр тогтоолын хавсралт

"Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК -ийн
"Хэрэглэгчдийн чадлын итгэлцүүр Cos  -ээс хамааруулж, төлбөр тооцох журам”
1. Энэхүү журмын зорилго нь "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас цахилгаанаар хангагдаж байгаа аж ахуйн нэгжүүдийн хуурмаг чадлын хэрэглээг багасгах замаар цахилгаан түгээх сүлжээний идэвхитэй чадлын алдагдлыг бууруулахад оршино. 
2. Хуурмаг чадлын хэрэглээ бүхий аж ахуйн нэгжүүдэд чадлын итгэлцүүр Cos -ээс хамааруулж төлбөрийг өсгөж тооцохдоо дор дурдсан  хувь хэмжээг баримтлана. 

3. Хэрэглэгчийн чадлын итгэлцүүрийг тодорхойлохдоо хангагч, хэрэглэгчийн эзэмшлийн зааг дээр тавигдсан актив, реактив чадал тоолох тооцооны тоолуурын сар бүрийн заалтыг үндэслэн тооцно. Энэхүү журмын хэрэгжүүлэх механизм болон чадлын итгэлцүүр тооцох аргачлалыг компанийн захирлын тушаалаар баталж мөрдөнө.
4. Уг журмыг хангагч хэрэглэгч хооронд байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэгчийн чадлын итгэлцүүр Cos -ээс хамааруулж нэмэлт төлбөр тооцох өөрчлөлтийг тусгаснаар мөрдөнө.
5. Чадлын итгэлцүүр 0.86-1.0-ийн хооронд байвал цахилгаан эрчим хүчний төлбөрт өөрчлөлт оруулахгүй. Чадлын итгэлцүүрийн хэмжээг тодорхойлохдоо 0.01 хүртэл нарийвчлалтайгаар тооцно.
6. Хэрэглэгчийн тогтмол барьж байх чадлын итгэлцүүрийн хязгаарыг хангагч тогтооно.
7. Хэрэглэгч нь конденсатор, синхрон хөдөлгүүрийг цахилгаан сүлжээнд холбох замаар чадлын итгэлцүүрийг өсгөх техникийн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж болох ба энэ тохиолдолд хангагчаас зөвшөөрөл авч, тэдгээрийг ажилуулах горим, ашиглалтын талаар хангагчтай урьдчилан тохиролцсон байна.
8. Техникийн арга хэмжээний үр дүнд чадлын итгэлцүүр дээшилсэн эсэхийг хангагч, хэрэглэгчийн эзэмшлийн зааг дээр тавигдсан активь реактив тооцооны  тоолуурын сар бүрийн заалтаар хянах ба 0.86%-аас дээш утгатай болсон нөхцөлд нэмэлт төлбөр тооцохгүй.


Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
altantuya@erc.mn
Утас: 11-319396, 11-319312