» » ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

2018 оны 11 сарын 17,    161

Эрчим хүчний зохицуулах хороон дээр Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн оролцоо, хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт болоо.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

Энэхүү уулзалтад Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Д.Бассайхан, Э.Түвшинчулуун, У.Мягмарсүрэн, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр болон бусад газар хэлтсийн дарга нар оролцсон юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

Уулзалтын үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулга хийж, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2030 он хүртлэх төлөвлөгөөг танилцуулж, Нийслэлд тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцсан юм. Улаанбаатар хотын төвлөрлийг саармагжуулах, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэхэд эрчим хүчний хангамжийг сайжруулах шаардлагатай байгааг Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү онцолж байсан юм.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ХАМТРАН АЖИЛЛАНА

Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Эрчим хүчний салбарын санхүү эдийн засгийн үзүүлэлт сайжирч байгаа ч эрчим хүчний хэрэглээ жил дараалан өсч байна. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн онд 2016 онтой харьцуулахад 6.6 хувиар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 0.9 хувиар тус тус өссөн. Өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд эх үүсвэрийг нэмэхийн зэрэгцээ эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар хотын удирдлагууд хамтран ажиллаж, эрчим хүч хэмнэлтийн дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байж амжилтад хүрч чадна. Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үр ашгийг сайжруулах, барилга, аж үйлдвэр, тээврийн салбарт эрчим хүчний хэмнэлтийг нэвтрүүлэх, байгальд ээлтэй хэрэглээг таниулсан сайн дурын олон нийтийг хамарсан сургалтыг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шинэчлэх зэрэг олон асуудал туссан” хэмээн онцолж байсан юм. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын хуучин орон сууцны барилгыг дулаалах, шинээр баригдах барилга байгууламжид эрчим хүчний хэмнэлтэй техник технологи нэвтрүүлэх, шинэ стандарт бий болгох, хаягдал хог ашиглан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг олон асуудлыг хөндөж ярилцсан юм. Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар хотын удирдлагууд эрчим хүчний хэмнэлтийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.