» » ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА (ЭХЗХ-001/2018)

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА (ЭХЗХ-001/2018)

2018 оны 11 сарын 19,    144
Тендер шалгаруулалтын нэр: Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим үр ашгийг дээшлүүлэх хүрээнд 2 ширхэг Үйлдвэрлэлийн зориулалттай давтамж хувиргагч, 2 ширхэг удирдлагын самбар нийлүүлэх, суурилуулах.
 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭХЗХ-001/2018
 
Эрчим хүчний зохицуулах хороо нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим үр ашгийг дээшлүүлэх хүрээнд 2 ширхэг Үйлдвэрлэлийн зориулалттай давтамж хувиргагч, 2 ширхэг удирдлагын самбар нийлүүлэх, суурилуулах тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон Харьцуулалтын аргаар гүйцэтгэгчийг сонгоно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс  эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 09 цаг 00 минут -аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан   2018 оны 11 дүгээр сарын 27-ний 09 цаг 30 минутад Эрчим хүчний зохицуулах хорооны Хуралын танхимд нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
 
Үнийн санал хүлээн авах хаяг:
Эрчим хүчний зохицуулах хороо Эрчим хүчний хэмнэлтийн газрын мэргэжилтэн П.Хийморьсайн
Утас- 976-11-319317.
Имэйл хаяг- khiimorisain@erc.mn
 

Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо 
14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж 2а 
Утас: 976-11-320126
Факс: 976-11-319335