» Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифын тогтоолын төсөлд санал авч байна

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифын тогтоолын төсөлд санал авч байна

2018 оны 11 сарын 28,    60
Төсөл
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
Дугаар ... Улаанбаатар хот
 
Тариф батлах тухай
 

  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хэлэлцээрийн 10 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам”-ын ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

  1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам”-ын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, цахилгааны чадлын тарифыг хоёрдугаар, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг гуравдугаар, тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж цахилгааны хэрэглээг дөрөвдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай. 

  2. Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам” /Д.Жигжиднямаа/-д үүрэг болгосугай. 

  3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай. 


 

ДАРГА                                       А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                              У.МЯГМАРСҮРЭН 

 

Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
tserennadmid.d@erc.gov.mn
Утас: 11-319357, 11-321935