» » УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ТҮГЭЭХ, ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ТҮГЭЭХ, ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

2018 оны 12 сарын 14,    532

Эрчим хүчний зохицуулах хорооноос "Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт хоёр сарын аяныг орон даяар эхлүүлээд байна.

Энэхүү аяны хүрээнд өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Захирагчийн алба, "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хамтран дулаан хангамж, өвөлжилтийн байдал сэдвээр зөвлөгөөн зохион байгууллаа.

 УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ТҮГЭЭХ, ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг 2018-2019 оны халаалтын улирлын оргил ачааллыг хэрхэн даван туулах чиглэлээр ярилцаж, харилцан туршлага солилцсон юм.

 

УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ТҮГЭЭХ, ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Энэ үеэр Дулаан дамжуулах, түгээх сүлжээний өнөөгийн байдал, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хэвийн хангах асуудлууд гэсэн сэдвээр "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Саранжав танилцуулга хийж, Нийслэлийн захирагчийн Ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл өгсөн юм.

 

УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ТҮГЭЭХ, ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Өнөөдөр улсын хэмжээнд 290.9 мянган дулааны эрчим хүчний хэрэглэгч байгаа бөгөөд үүний 84 орчим хувь нь буюу 191629 хэрэглэгч Улаанбаатар хотод байна. Нийт дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 276 мянга нь айл өрх, 21.3 мянга нь аж ахуй нэгж байдаг. Мөн дулаан дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 80 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийг дулаанаар хангаж байна.

 

УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ТҮГЭЭХ, ХАНГАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Сүүлийн жилүүдэд дулааны эрчим хүчний хэрэглээ байнга өсч байгаа бөгөөд өнгөрсөн 2017 онд 8.7 сая Гкал дулаан түгээсэн байна. Энэ үзүүлэлтийг 2016 онтой харьцуулахад дулааны хэрэглээ 2.5 хувиар өсчээ. Тиймээс дулааны эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, хэмнэлт, үр ашигтай хэрэглээг бий болгох, орчин үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, нутагшуулах зайлшгүй шаардлагатай байгааг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа. Дулааны үнэ тариф бодит өртгөөсөө бараг 2 дахин бага байгаа нь дулаан хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудад хүндрэл учруулж, үнэ тарифын өөрчлөлт хийхгүйгээр дулааны эрчим хүчний үйл ажиллагааг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж хомс байгааг тэд онцолж байлаа.