» ТӨВ, ӨМНӨД БҮСИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ЧАДЛЫН ТАРИФЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

ТӨВ, ӨМНӨД БҮСИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ЧАДЛЫН ТАРИФЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2018 оны 12 сарын 14,    112
Төсөл
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
Дугаар ... Улаанбаатар хот
 
Тариф батлах тухай
 

  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2015 оны 2 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийн 3 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 188 дугаар тогтоолоор баталсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам”, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

  1. Төв, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны чадлын тарифыг хавсралтаар баталсугай.

  2. Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

  3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар  /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай. 

  4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай” 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.



 

ДАРГА                                       А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                              Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                              У.МЯГМАРСҮРЭН 

 
 

Эрчим хүчний зохицуулах хорооны 
2019 оны .... дүгээр сарын .....өдрийн 
.... дүгээр тогтоолын хавсралт

ТӨВ, ӨМНӨД БҮСИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН 
ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ 
ЦАХИЛГААНЫ ЧАДЛЫН ТАРИФ

1. Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны чадлын тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:


--- оОо ---

Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
ulambadrakh.b@erc.gov.mn
Утас: 11-319357, 11-321935