» » ОРОН СУУЦНЫ КОНТОРУУДАД ХАМТАРСАН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

ОРОН СУУЦНЫ КОНТОРУУДАД ХАМТАРСАН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

2018 оны 12 сарын 31,    181

Эрчим хүчний зохицуулах хорооноос "Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт хоёр сарын аяныг орон даяар эхлүүлээд байна.

 ОРОН СУУЦНЫ КОНТОРУУДАД ХАМТАРСАН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Энэхүү аяны хүрээнд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, "Диспетчерийн үндэсний төв” ХХК, "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, "ОСНААУГ” ОНӨААТҮГ –тай хамтарсан үзлэг шалгалт хийж эхэллээ.

 ОРОН СУУЦНЫ КОНТОРУУДАД ХАМТАРСАН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Эрчим хүчний зохицуулах хороо болон энэхүү аяныг хамтран зохицуулж байгаа найман байгууллага нийт дөрвөн баг гарган дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид болох хувийн 59 орон сууцны контор, орон нутийн өмчит 3 түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх 16 төвийн үйл ажиллагаанд шалгалт хийх юм.

 

ОРОН СУУЦНЫ КОНТОРУУДАД ХАМТАРСАН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Шалгалт энэ сарын 28-ны өдрөөс эхэлсэн бөгөөд "Туул арвижих өргөө” ХХК, "Аж богд инженеринг” ХХК, "Булнайн ар” ХХК,

 

"Хайспийд групп" ХХК болон хувийн хэвшлийн орон сууцны конторуудын "ХОСНААХТ” ТББ-ийн "Дуудлагын нэгдсэн төв, "ОСНААМХ” ТББ-ийн "Контор сервис” зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

 

ОРОН СУУЦНЫ КОНТОРУУДАД ХАМТАРСАН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Шалгалтын хүрээнд 2018-2019 оны халаалтын улиралд дулаан түгээх, хангах үйл ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, хэрэглэгчийн санал, хүсэлтийн барагдуулалт, диспетчерийн үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдэл зэргийг шалгаж,

 

ОРОН СУУЦНЫ КОНТОРУУДАД ХАМТАРСАН ҮЗЛЭГ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

аваар, саатлаас урьдчилан сэргийлэх, гарсан гэмтэл саатлыг түргэн шуурхай засварлах, мэдээллийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон холбогдох байгууллагад өгөх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.