» » 2019 ОНЫГ "УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАЛАА

2019 ОНЫГ "УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАЛАА

2019 оны 01 сарын 14,    1037

Эрчим хүчний сайдын тушаалаар 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласантай холбогдуулан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

2019 ОНЫГ "УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАЛАА

Монгол Улсын эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхийн тулд гурван үндсэн зорилт дэвшүүлжээ. Энэ жил эрчим хүчний төлөв байдлыг бодитоор үнэлж, найдвартай, тогтвортой ажиллагааг хангах, эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх түвшинд ухаалаг тогтолцоог нэвтрүүлж, технологийн болон арилжааны үйл ажиллагааны шинэчлэл, эдийн засгийн үр ашиг дээшлүүлэх, ухаалаг тоолуур хэрэглэснээр хэрэглэгч эрчим хүчний хэмнэлт, хөнгөлөлт эдлэх, өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах юм байна. 

 2019 ОНЫГ "УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАЛАА

"Дэлхий нийтээрээ "Ухаалаг эрчим хүч” үзэл баримтлал, хөтөлбөрийг 2020-2030 оны түвшинд тодорхойлж үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Олон улсын Эрчим хүчний агентлагаас "Ухаалаг эрчим хүчний системийг байгуулж, хүлэмжийн хийн ялгаралыг 2050 онд 30%, эрчим хүчний оргил ачааллыг 20% бууруулах бололцоотой бөгөөд оролцогч талуудад эрчим хүчний хэмнэлт, үр ашиг нэмэгдүүлж, найдвартай байдал, тэгш оролцоог бий болгодог” гэж мэдээлээд байгаа. Монголчуд бид ч гэсэн эрчим хүчний салбартаа ухаалаг системийг нэвтрүүлэх ёстой. Ингэснээр агаар орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд маш том хувь нэмэр оруулж, салбарын үр ашигтай, найдвартай байдал нэмэгднэ” гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ярьсан юм.

2019 ОНЫГ "УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИЛ" БОЛГОН ЗАРЛАЛАА

 Салбарын яамны зүгээс эхний ээлжинд ухаалаг сүлжээ, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн бэлтгэх, программ хангамжийг нэвтрүүлэх, сүлжээний нэгдсэн дата бааз бий болгоход анхаарч ажиллаж байна.