» ТӨВ, ЗҮҮН, ӨМНӨД, БАРУУН, АЛТАЙ-УЛИАСТАЙН БҮСИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ЧАДЛЫН ТАРИФЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

ТӨВ, ЗҮҮН, ӨМНӨД, БАРУУН, АЛТАЙ-УЛИАСТАЙН БҮСИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ЧАДЛЫН ТАРИФЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2018 оны 12 сарын 15,    87
 
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
  Дугаар ...  Улаанбаатар хот
 
Тариф батлах тухай

  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2015 оны 2 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийн 3 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 188 дугаар тогтоолоор баталсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам”, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

  1. Төв, Зүүн, Өмнөд, Баруун, Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны чадлын тарифыг нэгдүгээр хавсралтаар, бусад үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны чадлын тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

  2. Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

  3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар  /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай. 

  4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай” 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 210 дугаар тогтоолын дөрөвдүгээр хавсралт, "Тариф батлах тухай” 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 211 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралт, "Тариф батлах тухай” 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 212 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 
 
                   ДАРГА                                                   А.ТЛЕЙХАН

                   ЗОХИЦУУЛАГЧ                                      Д.БАССАЙХАН

                   ЗОХИЦУУЛАГЧ                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

                   ЗОХИЦУУЛАГЧ                                      У.МЯГМАРСҮРЭН
 
 
 
Эрчим хүчний зохицуулах хорооны 
2019 оны .... дүгээр сарын .....өдрийн 
.... дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

ТӨВ, ЗҮҮН, ӨМНӨД, БАРУУН, АЛТАЙ-УЛИАСТАЙН БҮСИЙН НЭГДСЭН
СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОХ, БОЛОВСРУУЛАХ
АЖ ҮЙЛДВЭРТ БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ЧАДЛЫН ТАРИФ

1. Уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэрт борлуулах цахилгааны чадлын тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

 

 


———оОо———

 
 
Эрчим хүчний зохицуулах хорооны 
2019 оны .... дүгээр сарын .....өдрийн 
.... дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт
 
ТӨВ, ЗҮҮН, ӨМНӨД, БАРУУН, АЛТАЙ-УЛИАСТАЙН БҮСИЙН НЭГДСЭН
СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН БУСАД ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖ,
БАЙГУУЛЛАГАД БОРЛУУЛАХ ЦАХИЛГААНЫ ЧАДЛЫН ТАРИФ
 
1. Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны чадлын тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:

 
 
———оОо———
 

Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
galbadrakh.b@erc.gov.mn
Утас: 11-320126, 11-321935