» “Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифын тогтоолын төсөлд санал авч байна

“Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифын тогтоолын төсөлд санал авч байна

2019 оны 01 сарын 22,    76
 Төсөл
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
  Дугаар ...  Улаанбаатар хот
 
Тариф батлах тухай

  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

  1. Увс аймгийн "Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.

  2. Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК /Ю.Сайнжаргал/-д үүрэг болгосугай.

  3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.


 
                   ДАРГА                                                   А.ТЛЕЙХАН

                   ЗОХИЦУУЛАГЧ                                      Д.БАССАЙХАН

                   ЗОХИЦУУЛАГЧ                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

                   ЗОХИЦУУЛАГЧ                                      У.МЯГМАРСҮРЭН
 
 
 
Эрчим хүчний зохицуулах хорооны 
2019 оны .... дүгээр сарын .....өдрийн 
.... дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт

УВС АЙМГИЙН "УЛААНГОМЫН ДУЛААНЫ ХОЁРДУГААР СТАНЦ” 
ТӨХК-ИЙН ЭЗЭМШЛИЙН ДУЛААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДСОН 
ХЭРЭГЛЭГЧДЭД БОРЛУУЛАХ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФ

1. Увс аймгийн "Улаангомын дулааны хоёрдугаар станц” ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф (НӨАТ-гүй)-ыг ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно:



———оОо———

 
Саналаа доорх цахим шуудангаар явуулна уу.
tserennadmid.d@erc.gov.mn
Утас: 11-320126, 11-321935