» » САЙНШАНД САЛХИН ПАРК” ХХК-ЫН УДИРДЛАГУУД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАЖ АВЛАА

САЙНШАНД САЛХИН ПАРК” ХХК-ЫН УДИРДЛАГУУД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАЖ АВЛАА

2019 оны 01 сарын 31,    1385

Эрчим хүчний зохицуулах хорооноос Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 55 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барьж байгуулсан "Сайншанд салхин парк” ХХК-д цахилгаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгож, гэрчилгээг нь гардуулж өглөө.

САЙНШАНД САЛХИН ПАРК” ХХК-ЫН УДИРДЛАГУУД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАЖ АВЛАА

Энэхүү салхин паркыг барьж байгуулахад нийт 121,0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тус салхин парк нь жилдээ 177,4 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 161,7 сая кВт.ц цахилгаан эрчим хүч нийлүүлэх юм. Сайншандын салхин парк ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц ногоон эрчим хүч үйлдвэрлэж, 200 гаруй мянган тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэн 97 сая м3 цэвэр усны хэрэглээг хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ.