» ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРМИЙН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРМИЙН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2019 оны 01 сарын 14,    138
 Төсөл
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны .... дугаар
сарын ....-ны өдөр
  Дугаар ...  Улаанбаатар хот
 
Дүрэм батлах тухай

  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.1.11, 9.1.19, 21 дүгээр зүйлийн 21.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
  1. "Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.
  2. Батлагдсан дүрмийг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн дарга, захирлуудад үүрэг болгосугай.
  3. "Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийг хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.
  4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газрын Зохицуулагчдын зөвлөлийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн "Сонгон шалгаруулах журам батлах тухай” 61 дүгээр тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн "Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэлийг батлах тухай” 190 дүгээр тогтоол, "Журам батлах тухай” 191 дүгээр тогтоол, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 112 дугаар  тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Журам шинэчлэн батлах тухай” 293 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай. 



 
                   ДАРГА                                                   А.ТЛЕЙХАН

                   ЗОХИЦУУЛАГЧ                                      Д.БАССАЙХАН

                   ЗОХИЦУУЛАГЧ                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

                   ЗОХИЦУУЛАГЧ                                      У.МЯГМАРСҮРЭН
 
                   ЗОХИЦУУЛАГЧ                                      Б.АМАРСАНАА