» » ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОРЫН ЭРХ СУНГАХ ТУХАЙ

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТОРЫН ЭРХ СУНГАХ ТУХАЙ

2019 оны 02 сарын 28,    134

Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлийн шийдвэрээр 2017 оны 3 дугаар сард эрхээ гардан авсан Эрчим хүчний аудиторуудын эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул Засгийн газрын 295 дугаар тогтоолоор батлагдсан "Эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтыг зохион байгуулах, эрх олгох, хүчингүй болгох журам”-ын 7.8-д заасны дагуу эрх сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх болсныг үүгээр мэдэгдэж байна.

Иймд эрхээ сунгуулах хүсэлтэй Аудиторууд дараах материалыг бүрдүүлж, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд ирүүлнэ үү. Үүнд:

1

Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хандсан эрх сунгуулах тухай хувийн өргөдөл

1 хувь

2

Эрчим хүчний аудиторын гэрчилгээний хуулбар

1 хувь

3

Эрчим хүчний аудиторын эрх авснаас хойш буюу сүүлийн 2 жилийн хугацаанд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг сайжруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын товчоо

(Excel загварын дагуу)

2 хувь

4

Хийж гүйцэтгэсэн эрчим хүчний аудитын үйлчилгээ бүрд хамаарах зөвлөмжийн хураангуйг 1-2 нүүрт багтаан хавсаргах

2 хувь

5

Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн чиглэлээр хийсэн бусад ажлуудын тайлангийн хураангуйг 1-5 нүүрт багтаан хавсаргах

2 хувь

6

Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн чиглэлээр хамрагдсан гэрчилгээ бүхий сургалтын мэдээлэл, гэрчилгээний хуулбар

2 хувь

 

Түүнчлэн давтан сургалт болон шалгалт 2019 оны 3 дугаар сарын 04-ний Даваа гарагт, тайлан хамгаалалт 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдах тул Та бүхэн эдгээр өдрүүдэд ажлаа зохицуулна уу.

Холбоо барих/материал хүлээлгэн өгөх: Эрчим хүч хэмнэлтийн газрын мэргэжилтэн Э.Болортуяа 8809-5303, bolortuya.e@erc.gov.mn.