» » “ДҮТ” ХК-ИАС “УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИЛ”-Д ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

“ДҮТ” ХК-ИАС “УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИЛ”-Д ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

2019 оны 03 сарын 07,    364

Эрчим хүчний сайдын тушаалаар 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд "ДҮТ” ХК-иас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Эрчим хүчний зохицуулах хороонд танилцуулах, санал солилцох уулзалт 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр боллоо.

 

“ДҮТ” ХК-ИАС “УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИЛ”-Д ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, зохицуулагч Э.Түвшинчулуун, зохицуулагч Б.Амарсанаа, холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон "ДҮТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням, тус компанийн удирдлагын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

“ДҮТ” ХК-ИАС “УХААЛАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЖИЛ”-Д ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

Уулзалтын үеэр "ДҮТ” ХК-иас Эрчим хүчний системийн хэвийн болон аваарийн үеийн процессийг бичих зориулалт бүхий нэгдсэн удирдлага, хяналтын систем /WAMS-wide area monitoring system/-г нэвтрүүлэх боломж, шийдлийн тухай болон тоолуурын нэгдсэн системийг үүсгэж хөгжүүлэх, Эрчим хүчний системд ухаалаг тогтолцоог нэвтрүүлж, технологийн болон арилжааны үйл ажиллагааны оновчлол, эдийн засгийн үр ашиг дээшлүүлэх талаар илтгэл танилцуулсан юм. Эрчим хүчний системийн төлөв байдлыг бодитоор үнэлж, найдвартай, тогтвортой ажиллагааг хангах,цаашид эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглэгчийн түвшинд ухаалаг тогтолцоог нэвтрүүлэх, технологийн болон арилжааны үйл ажиллагааны шинэчлэлийг хэрэгжүүлэх чиглэлээр танилцуулсан асуудлын хүрээнд "ДҮТ” ХК-д зөвлөмж чиглэл өгч, Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс Монгол Улсын эрчим хүчний системд ухаалаг тогтолцоо бүрдүүлж, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.