» » АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТӨВИЙН БҮСИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТӨВИЙН БҮСИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019 оны 04 сарын 02,    89

Өнгөрсөн 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн төвийн бүсийн нэгдсэн зөвлөгөөн боллоо.

 АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ  ЗӨВЛӨЛИЙН ТӨВИЙН БҮСИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Зөвлөгөөнд Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөл, хяналтын газар, Үнэ тариф, зах зээлийн газар, Эрчим хүчний хэмнэлтийн газар, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, Нийслэл болон Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгийн зохицуулах зөвлөлийн гишүүд, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 38 компанийн 80 гаруй төлөөлөл оролцсон юм.

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ  ЗӨВЛӨЛИЙН ТӨВИЙН БҮСИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэх, хяналт, шалгалт хийх, үнэ тарифын санал боловсруулж батлуулах, эрчим хүчний хэмнэлтийг орон нутагт хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой дүрэм, журмын талаар мэдээлэл өгч, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд оролцогчид цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж гаргаж баталжээ.

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗОХИЦУУЛАХ  ЗӨВЛӨЛИЙН ТӨВИЙН БҮСИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

 

ХЭРЭГЛЭГЧ, ОРОН НУТГИЙН ХЭЛТЭС