» ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ

        Эрчим хүчний зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн талаар баримтлах зохицуулалтын 3 иж бүрдэл баримт бичгийг шинэчлэн боловсруулж, 2015 оны 1 дүгээр 1-нээс Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд мөрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байна.

 

        1.Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын бодлого, чиглэл (татаж авах)

 

Энэхүү баримт бичигт Эрчим хүчний тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Эрчим хүчний зохицуулах хороо хуулийн этгээдэд эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулахад баримтлах бодлого, суурь зарчим зэрэг асуудлыг тусгаж өгсөн.

 

        2. Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах журам (татаж авах)

Энэхүү баримт бичигт эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, цахилгаан импортлох, экспортлох, эрчим хүчний барилга байгууламж барих, диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, өөрчлөх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохтой холбогдсон харилцааны зохицуулалтыг тусгаж өгсөн.

 

        3.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага тогтоох үнэлэх журам (татаж авах)

Энэхүү баримт бичигт Эрчим хүчний тухай хуулийн 12.1-д заасан эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, нөхцөл шаардлагын биелэлтийг тайлагнах, үнэлэх, дүгнэх харилцааны зохицуулалтыг тусгаж өгсөн.