Эрчим хүчний зохицуулах хороо нь үндсэн чиг үүрэг, зорилгын хүрээнд 2020 онд дараах 5 зорилтыг хэрэгжүүлж ажиллана
-
Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийг хөгжүүлэх, хэрэглэгчдийг найдвартай, чанартай эрчим хүчээр хангах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах;
-
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтэд тавих хяналт, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, эрсдэлд суурилсан мониторинг хийх;
-
Эрчим хүчний үнэ тарифын тогтолцоог сайжруулах, зах зээлийн оновчтой загварыг нэвтрүүлэх боломжийг тодорхойлох;
-
Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр (2018-2022 он)-ийн хэрэгжилтийг хангах, дэвшилтэт техник, технологид суурилсан, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санаачлах, хэрэгжилтийг зохион байгуулах;
-
Хорооны үйл ажиллагааны удирдлага, гүйцэтгэлийн менежментийг хөгжүүлэх, байгууллага, хамт олны соёлыг төлөвшүүлэх, ажилтнуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, өндөр хөгжилтэй улс оронд суралцах боломжийг бүрдүүлэх;