Эрчим хүчний зохицуулах хороо нь үндсэн чиг үүрэг, зорилгын хүрээнд 2023 онд дараах зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:
Нэг. Тусгай зөвшөөрлийн зохицуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ил тод, нээлттэй цахим хэлбэрт шилжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үр ашгийг дээшлүүлэх, ухаалаг тоолуурын системийг хөгжүүлэхэд зохицуулалтаар дэмжих;
Хоёр. Тарифын бүтцийг шинэчлэх замаар эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифын тогтолцоонд жишиг өртгийн загварыг нэвтрүүлэх;
Гурав. Эрчим хүч хэмнэх эрх зүйн орчныг сайжруулах, хэрэглэгч, олон нийтэд хэмнэлтийг сурталчилах, танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэглээний өсөлтийг хэмнэлтээр хангах зохицуулалтыг хэрэгжүүлэх;
Дөрөв. Хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хянах цахим системийг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, гомдол, маргаан гарч буй шалтгааныг тогтоож эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийг чадавхжуулах;
Тав. Хорооны 2023-2027 оны хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлж эхлэх;