2021 оны 04-р сарын 20, Мягмар гариг

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн төвийн бүсийн нэгдсэн зөвлөгөөн боллоо

Хэвлэх 2019 оны 04-р сарын 02, Нийт үзсэн : 396

Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн төвийн бүсийн нэгдсэн зөвлөгөөн боллоо

  Өнгөрсөн 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн төвийн бүсийн нэгдсэн зөвлөгөөн боллоо.

  Зөвлөгөөнд Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөл, хяналтын газар, Үнэ тариф, зах зээлийн газар, Эрчим хүчний хэмнэлтийн газар, Хэрэглэгч, орон нутгийн хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд, Нийслэл болон Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгийн зохицуулах зөвлөлийн гишүүд, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч 38 компанийн 80 гаруй төлөөлөл оролцсон юм.

  Зөвлөгөөний үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэх, хяналт, шалгалт хийх, үнэ тарифын санал боловсруулж батлуулах, эрчим хүчний хэмнэлтийг орон нутагт хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой дүрэм, журмын талаар мэдээлэл өгч, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Зөвлөгөөнд оролцогчид цаашид хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөмж гаргаж баталжээ.