2021 оны 04-р сарын 20, Мягмар гариг

Эрчим хүчний салбарын статистик тайлан мэдээг цахимжуулна

Хэвлэх 2019 оны 04-р сарын 26, Нийт үзсэн : 681

Эрчим хүчний салбарын статистик тайлан мэдээг цахимжуулна

  2019 оныг "Ухаалаг эрчим хүч ” болгон зарласантай холбогдуулан 2019.03.22-ны өдөр Эрчим хүчний яам, Үндэсний Статистикийн хороотой хамтран Салбарын үйлдвэрлэл, борлуулалт, ажиллагсдын тайлан мэдээг цахимжуулах ажлын хүрээнд хариуцсан ажилтнуудад сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа.

  Сургалтыг Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн С.Ариунбулган удирдан зохион байгуулж, Үндэсний Статистикийн хорооны Аж үйлдвэрийн салбарын статистик хариуцсан статистикч Р.Энх-Амгалан танилцуулга хийж сургалт хийлээ. Сургалтад Эрчим хүчний салбарын нийт 24 байгууллагын 28 ажилчид оролцов. Энэхүү сургалтад хамрагдснаар байгууллагууд салбарын үйлдвэрлэл, борлуулалт, ажиллагсдын тайлан мэдээгээ цахимаар шивж, оруулах боломж бүрдэж байна. Мөн цаг хугацаа, цаас хэмнэн иргэдэд статистикийн тоон мэдээллийг түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бий болгож байгаа юм.