2021 оны 04-р сарын 20, Мягмар гариг

Эрчим хүчний хэмнэлттэй холбоотой стандартуудыг батална

Хэвлэх 2019 оны 05-р сарын 06, Нийт үзсэн : 637

Эрчим хүчний хэмнэлттэй холбоотой стандартуудыг батална

Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2019 оны 04 сарын 09 ний өдрийн хуралдаанаар “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний гүйцэтгэл, цаашид шийдвэрлэх асуудлыг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал танилцуулав. Хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараагаар сайдын зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа нэгтгэсэн юм. Энэ удаагийн хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа. 
1. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор шинэчлэн боловсруулсан “Эрчим хүчний аудит хийх журам”, “Эрчим хүчний аудитын байгууллага болон эрчим хүчний мэргэжлийн байгууллагад тавих шаардлага, тэдгээрийг магадлан итгэмжлэх журам”, “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлох, үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүч хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, тэдгээрийг боловсруулах аргачлал, хэрэгжилтийг тайлагнах журам”-ын шинэчилсэн найруулгын төсөл болон “Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний жилийн хэрэглээний босго хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулахыг;
2. Эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг дэмжсэн ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох чиглэлээр Монгол Улсын Хөгжлийн банктай хамтын ажиллагааг өргөжүүлэх, санамж бичиг байгуулахыг; 
3. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн 9.1.9.е-д заасан “...дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам”-ыг боловсруулан сайдын зөвлөлийн хуралд танилцуулахыг; 
4. Эрчим хүчний хэмнэлттэй холбоотой стандартуудыг MNS болгож батлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг тус тус үүрэг болгов.