2021 оны 04-р сарын 20, Мягмар гариг

“Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг” боллоо

Хэвлэх 2019 оны 05-р сарын 27, Нийт үзсэн : 627

“Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг” боллоо

 “Эрчим Сүлжээ” ХХК 15 жилийн ойн хүрээнд  “Мэдээлэл солилцоо, талархлын өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн арга хэмжээнд “Эрчим Хүчний Зохицуулах Хороо”-ны төлөөлөл Эрчим хүчний салбарын хэмнэлтийн бодлого, цахилгаан эрчим хүчний үнэ тарифын өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэсэн. Салбарын шилдэг 100 инженерийн нэг болох Диспетчерийн үндэсний төв ХХК-ийн Горим тооцоо судалгааны хэлтсийн ахлах инженер А.Чойдорж “ТӨВИЙН БҮСИЙН НЭГДСЭН СИСТЕМД ҮҮССЭН АВААР СААТАЛ БА ОДООГИЙН СИСТЕМИЙН ТОГТВОРЖИЛТЫН ТӨЛӨВ БАЙДАЛ” сэдвээр илтгэл тавьж байгууллагаа төлөөлөн хамтран оролцжээ.