2021 оны 04-р сарын 20, Мягмар гариг

Бутан улсын эрчим хүчний агентлагийн удирдлагууд Монгол Улсад ажиллаж байна

Хэвлэх 2019 оны 05-р сарын 31, Нийт үзсэн : 625

Бутан улсын эрчим хүчний агентлагийн удирдлагууд Монгол Улсад ажиллаж байна

Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хороо болон эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцахаар Бутан улсын Эрчим хүчний агентлагийн удирдлагууд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Бутан улсын эрчим хүчний агентлагийн дарга Сонам Тензин, эрчим хүчний агентлагийн зохицуулагч Меванг Гелтчен, Норов Дендуп, Таши Гялпо болон ажлын албаны дарга Самдруп К Тинлей нар багтаж байгаа юм. Өчигдөр Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э. Түвшинчулуун тэргүүтэй удирдах албаны хүмүүс Бутан Улсын эрчим хүчний агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч, Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа, эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн байдал, эдийн засгийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо. Өнөөдөр Бутан улсын Улсын эрчим хүчний агентлагийн төлөөлөгчид ДЦС-4 ТӨХК-ийн үйл ажиллагаатай мөн танилцах юм байна. Тус улсын хувьд усан цахилгаан станцаар эрчим хүчнийхээ хэрэглээг хангадаг, эрчим хүчний салбар нь төрөөс байнга дэмжлэг авдаг юм байна. Тиймээс төлөөлөгчид “Дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станцын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Монгол Улсын эрчим хүчний үнэ тарифын зохицуулалтын үйл ажиллагааг судалж, сайн туршлагаас нэвтрүүлэхийг зорьж байна” хэмээн ярьж байлаа.