2019 оны 08-р сарын 18, Ням гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН СПОРТЫН ИХ НААДАМ БОЛНО

Хэвлэх 2019 оны 06-р сарын 24, Нийт үзсэн : 142

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН СПОРТЫН ИХ НААДАМ БОЛНО

 Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан спортын их наадам 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын цогцолбор ордонд зохион байгуулагдах юм. Спортын наадамд эрчим хүчний салбарын 29 үйлдвэр, компанийн баг тамирчид сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис болон биллиард гэсэн спортын таван төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулна. Эрчим хүчний салбарын нийт албан хаагч, инженер техникийн ажилчдын эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих зорилготой спортын их наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын их наадмын ерөнхий зохион байгуулагчаар Эрчим хүчний яам, хамтран зохион байгуулагчаар “Эрчим хүчний зохицуулах хороо”, “УБДС” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХК тус тус ажиллаж байна. Энэхүү тэмцээний нээлтийн ажиллагаа 06 дугаар сарын 27-ны өдөр болно. Баг тамирчдад амжилт хүсье.