2019 оны 09-р сарын 17, Мягмар гариг

Эрчим хүчний салбарын спортын шилдгүүд тодорлоо

Хэвлэх 2019 оны 07-р сарын 01, Нийт үзсэн : 279

Эрчим хүчний салбарын спортын шилдгүүд тодорлоо

Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойг угтсан спортын их наадам 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын цогцолбор ордонд зохион байгуулагдлаа. Эрчим хүчний салбарын нийт 16 мянган ажилтан, инженер техникийн ажиллагсдын эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих зорилготой спортын их наадмыг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн спортын их наадмын ерөнхий зохион байгуулагчаар Эрчим хүчний яам, хамтран зохион байгуулагчаар “Эрчим хүчний зохицуулах хороо”, “УБДС” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “УБЦТС” ТӨХК, “ЦДҮС” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХК тус тус ажиллалаа.

Эрчим хүчний салбарыг 2019 онд “Ухаалаг эрчим хүч”-ний жил болгон зарласантай уялдуулж нээлтийн ажиллагааг 3D хэлбэрээр хийсэн нь зохион байгуулагчдын зүгээс барьсан бэлэг байлаа. Мөн нээлтийн ажиллагааны үеэр Төрийн далбааг мандуулах хүндтэй үүрэг Эрчим хүчний салбарын дундаас төрөн гарсан спортын алдартнуудад оногдсон юм. Энэхүү хүндтэй үүргийг Монгол Улсын аварга, Дэлхийн шатрын холбооны Фиде мастер, ОУХМ Б.Баярмандах, сагсан бөмбөгийн спортын мастер М.Золзаяа, Дэлхийн шатрын холбооны Фиде мастер З.Бямбаа, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын шигшээ багийн тамирчин, сагсан бөмбөгийн спортын мастер А.Энхтүвшин, волейболын Зүүн Азийн наадмын шагналт, Монгол Улсын шигшээ багийн тамирчин А.Даваажаргал, ширээний теннисний спортын мастер, Монголын бүх ард түмний спортын их наадмын аварга Т.Мөнх-Орших нар хүлээсэн юм.  2019 оны спортын наадамд эрчим хүчний салбарын 30 үйлдвэр, компанийн 1000 орчим тамирчид сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис болон биллиард гэсэн таван төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. Түүнчлэн энэ удаагийн наадмын нэг онцлог нь шатар, ширээний теннисний төрлийг багийн төрөл болгон оруулсан юм.

Эрчим хүчний салбарын спортын их наадамд амжилттай оролцож, нийлбэр дүнгээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах цом гардан авсан юм. Төрөл тус бүрт медаль хүртсэн баг тамирчдыг танилцуулья.

ШАТАР:

/Эмэгтэй/

  • 3-р байр:-           “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид-Ч.Мядагмаа, Д.Адилхишиг, Ш.Улаанхүүхэн

 

  • 2-р байр-            “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид- Т.Ундрахжаргал, Б.Оюунчимэг, П.Оюунтөгс

 

  • 1-р байр:-           “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид-Б.Баярмаа, Ж.Мандахбаяр, Э.Одбал

/Эрэгтэй/

  • 3-р байр:-           “ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид-Э.Энх-Нар, Д.Эрдэнэбат, Т.Гантулга

 

  • 2-р байр:-           “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид-З.Бямбаа, Б.Ганхөлөг, Д.Зоригоо

 

  • 1-р байр:-           “ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ”-ны баг тамирчид-Г.Энхтайван, Г.Тулга, Н.Бэх-Очир

ТЕННИС:

/Эмэгтэй/

  • 3-р байр:–          “ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ий баг тамирчид-Д.Гандолгор, Ш.Жавзандулам, Л.Оюун

 

  • 2-р байр:-           “ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид-Ц.Наранцацралт, Ч.Болортуяа, Б.Оюунцацрал

 

  • 1-р байр:–          “ХАСУ-МЕГАВАТТ” ХХК-ийн баг тамирчид-Т.Дэлгэрмаа, М.Баярмаа, Л.Отгонбаяр

/Эрэгтэй/

  • 3-р байр:-           “ЭРДЭНЭТИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид-Ш.Зоригтбаатар, Т.Аюуш, Д.Цэрэнчимэд

 

  • 2-р байр:-           “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид-Б.Ууганбаяр, П.Билгүүн, Б.Эрдэнэсүх

 

  • 1-р байр:-           “ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид-Ц.Ууганзаяа, Л.Мягмарсүрэн, Б.Давааням

БИЛЛИАРД:

  • 3-р байр:– “ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид

 

  • 2-р байр:– “ДУЛААНЫ ХОЁРДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид

 

  • 1-р байр:–  “НЬЮКОМ” ХХК-ийн баг тамирчид

ВОЛЛЕЙБОЛ:

/ЭМЭГТЭЙ/

  • 3-р байр: Ү.ТӨМӨРХУЯГ захиралтай “ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид

 

  • 2-р байр: Г.БАЯРЦОГТ захиралтай“ЭРДЭНЭТ БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид

 

  • 1-р байр:-Б.НЯМСАМБУУ захиралтай“ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид

/ЭРЭГТЭЙ/

  • 3-р байр: Г.БАЯРЦОГТ захиралтай“ЭРДЭНЭТ БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид

 

  • 2-р байр:             Ж.ТҮМЭН-АЮУШ захиралтай “ХАСУ-МЕГАВАТТ” ХХК-ийн баг тамирчид

 

  • 1-р байр:-Б.НЯМСАМБУУ захиралтай“ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчидs

САГСАН БӨМБӨГ:

/ЭМЭГТЭЙ/

  • 3-р байр:-Б.НЯМСАМБУУ захиралтай “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид

 

  • 2-р байр: Г.БАЯРСАЙХАН захиралтай “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-        ийн баг тамирчид

 

  • 1-р байр: Д.БАЯРСАЙХАН захиралтай “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид

/ЭРЭГТЭЙ/

  • 3-р байр:- Г.БАЯРСАЙХАН захиралтай “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид

 

  • 2-р байр: Ч.ЧИНБАТ захиралтай “ДУЛААНЫ ГУРАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид

 

  • 1-р байр: Н.ЧИМЭДДОРЖ захиралтай “ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид

ШИЛДЭГ ТАМИРЧИД:

ВОЛЛЕЙБОЛ:

ЭМЭГТЭЙ:          Шилдэг тоглогч: Я.ЭНХМАА –“ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК

ЭРЭГТЭЙ:            Шилдэг тоглогч: А.ДАВААЖАРГАЛ- “ХАСУ-МЕГАВАТТ” ХХК

САГСАН БӨМБӨГ:

ЭМЭГТЭЙ:          Шилдэг тоглогч: А.ХУЛАН-“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК

ЭРЭГТЭЙ:            Шилдэг тоглогч: Б.САЙНТУЛГА-“ ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК

БАГИЙН ДҮНГЭЭР:

  • 3-р байр: Д.БАЯРСАЙХАН захиралтай “УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ийн баг тамирчид

               

  • 2-р байр: Ү.ТӨМӨРХУЯГ гүйцэтгэх захиралтай “ДУЛААНЫ ДӨРӨВДҮГЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК-ийн баг тамирчид тус тус байр эзэллээ.

Энэхүү тэмцээнд Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн төв хамтаран баг болон оролцсон байна.