2019 оны 07-р сарын 18, Пүрэв гариг

Солонгосын Эрчим хүчний агентлагийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна

Хэвлэх 2019 оны 07-р сарын 04, Нийт үзсэн : 245

Солонгосын Эрчим хүчний агентлагийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрчим хүчний агентлагийн Ерөнхийлөгч Kim, Chang Seob, Ерөнхий захирал Park, Byung Shoon, Byun, Chun Suk тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна. Эдгээр төлөөлөгчид Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний зарим үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байгаа юм. Энэ сарын 1-ний өдөр Солонгос Улсын Эрчим хүчний агентлагийнтөлөөлөгчид Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр тэргүүтэй удирдах албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар дулааны цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд  ээлтэй бага оврын Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр суурилуулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрчим хүчний агентлаг нь Эрчим хүчний зохицуулах хороотой 2017 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа юм байна.