2019 оны 09-р сарын 17, Мягмар гариг

ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНУУЛЛАА

Хэвлэх 2019 оны 07-р сарын 09, Нийт үзсэн : 304

ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНУУЛЛАА

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Баатарын Амарсанааг төрийн дээд шагнал, “Алтан гадас” одонгоор шагналаа. Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд өнөөдөр тус хорооны зохицуулагч Б. Амарсанаад баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “ Манай Амарсанаа зохицуулагч эрчим хүчний салбарт үр бүтээлтэй ажиллаж, олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн инженер хүн” хэмээн онцолж байлаа.