2019 оны 10-р сарын 22, Мягмар гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ҮЙЛДВЭР, КОМПАНИУДЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Хэвлэх 2019 оны 10-р сарын 08, Нийт үзсэн : 136

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ҮЙЛДВЭР, КОМПАНИУДЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

 Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай хурал 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Зөвлөгөөнд эрчим хүчний салбарын төрийн болон орон нутгийн өмчит 33 ААН, байгууллагууд оролцож, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд салбарын үйлдвэр, компаниудын 2019 оны техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засвар, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн ажлын явц байдал, нүүрсний уурхайнуудын өнөөгийн байдал, дулааны цахилгаан станцуудын нүүрсний өр,төлбөр зэрэг асуудлаар танилцуулга хийгдлээ. Цахилгаан дулаан, эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч компаниудын өвөлжилт хэвийн, төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Мөн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Шивээ-Овоо”, “Багануур”, “Шарын гол” зэрэг нүүрсний уурхайнуудын төлөөлөл шуурхай зөвлөгөөнд оролцож, нөхцөл байдлаа танилцуулсан. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбарын үйлдвэр комданиудын гүйцэтгэх захирал нарт дараах үүрэг даалгавруудыг өгөв. Үүнд:

▪Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад шаардлагатай тоноглолуудад их болон урсгал засвар, ТЗБАХ-ний төлөвлөгдсөн ажлуудыг хугацаанд нь бүрэн хийж дуусгах;

▪Өвлийн их ачааллын үед ААД, ТАД-ийн дагуу бэлтгэл ажлыг бүрэн хангах арга хэмжээг зөв зохион байгуулах, харилцан уялдаатай хариуцлагатай ажиллах;

▪Компанийн 2019оны батлагдсан үйл ажиллагааны төлөвлөгөө, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн гүйцэтгэлийг хангуулан биелэлтийг тайлагнаж ажиллах;

▪Нэгдсэн системийн томоохон зангилаа дэд станцуудын найдвартай ажиллагааг хангах үүднээс реле хамгаалалтын тавил, автоматикийн тоноглолын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр техникийн арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах;

▪Болзошгүй аваари саатал, онцгой байдал үүссэн үед ашиглах машин механизм, дизель станц, мазут, нүүрсний нөөц, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн бэлэн байдлыг хангах, шуурхай ажиллагааны баг, аюулгүйн болон аваарын сэлбэг материалыг нөөцөнд бэлэн байлгах, байнгын хяналт тавьж ажиллах;

▪ТАД, ААД болон бусад дүрэм журмыг мөрдөн ажиллах, инженер техникийн ажилтан болон ажиллагсадын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх давтан сургалтыг зохион байгуулж, хяналт шалгалт сахилга бат, хариуцлагыг өндөржүүлэхэд онцгой анхаарч ажиллах;

 ▪Эрчим хүчний яам болон бусад байгууллагуудад явуулж байгаа албан бичгийн найруулга, агуулгад онцгой анхаарч ажиллах зэрэг байв.