2019 оны 11-р сарын 13, Лхагва гариг

“ХИЛЧИН ХОТХОН” ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИД ХОЛБОГДЛОО

Хэвлэх 2019 оны 10-р сарын 15, Нийт үзсэн : 84

“ХИЛЧИН ХОТХОН” ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИД ХОЛБОГДЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны 258-р тогтоол, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрт ажлын хүрээнд “Улаанбаатар дулааны Сүлжээ” ТӨХК нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 2019 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээрхи ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн эхний ээлж Сонгино Хайрхан Дүүргийн 7,8,9,10,24,28-р хороо Баянхошуу орчмын гэр хорооллыг буулгаж дахин төлөвлөлтийн батлагдсан 12 байршилд баригдах хорооллууд, одоо байгаа барилга байгууламжийг төвлөрсөн дулаанаар хангах нарийвчилсан иж бүрэн тооцоо, судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
2018-2019 онд 11и магистралийн ДХ-11163-ДХ-11225-р цэг хүртэл 2ф500/400 мм-ийн голчтой 2.8 хос.км дулааны шугамыг 2ф700/600 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж ашиглалтанд оруулаад байна.
2019 онд 11и магистралийг үргэлжлүүлэн 2ф600/500мм-ийн голчтой 3200 хос.метр дулааны төв шугамыг шинээр татаж тус Баянхошуу дэд төвийн шугам сүлжээний ажилтай уялдуулан “Хилчин хотхон”-руу 2ф200/150 мм-ийн голчтой 1033 хос.метр дулааны шугам сүлжээ, тоноглол тоноглол угсралтын ажлыг хийж гүйцэтгэн “Хилчин хотхон”-ыг төвлөрсөн дулаан хангамжид холболоо.

Эх сурвалж:http://ubds.energy.mn