2019 оны 12-р сарын 12, Пүрэв гариг

ЕРӨНХИЙ САЙД ЗАХИРАМЖ ГАРГАЖ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ОРОН ТООНЫ ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУНЫ ТОМИЛОЛТЫН ХУГАЦААГ СУНГАЛАА

Хэвлэх 2019 оны 11-р сарын 22, Нийт үзсэн : 326

ЕРӨНХИЙ САЙД ЗАХИРАМЖ ГАРГАЖ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ОРОН ТООНЫ ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУНЫ ТОМИЛОЛТЫН ХУГАЦААГ СУНГАЛАА

           Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн 2019 оны 11 сарын 18-ны өдөр 156 тоот захирамж гаргаж Эрдэнэчулууны Түвшинчулууныг Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны зохицуулагчаар гурван жил ажиллуулахаар томилолтын хугацааг сунгалаа.

           Зохицуулагч Э.Түвшинчулуун нь цахилгааны инженер, эдийн засагч, удирдлагын ухааны менежер мэргэжилтэй, магистр, Монгол Улсын зөвлөх инженер юм. Тэрээр 1994-2000 онд Дархан-Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газарт монтёр, инженер, албаны дарга, 2000-2004 онд Дэд бүтцийн улсын хяналтын алба, Улсын мэргэжлийн хяналтын газарт түлш, эрчим хүчний хяналтын улсын байцаагч, ахлах байцаагч, албаны дарга, 2004-2010 онд Түлш, эрчим хүчний яам болон Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн дарга, 2010-2012 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

          Э.Түвшинчулуун нь эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт шалгалт, зохицуулалт, үйлдвэрлэл зэрэг бүхий л шатанд тасралтгүй 25 жил ажилласан туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин юм.