2020 оны 04-р сарын 08, Лхагва гариг

“ДУЛААН ОРЧИН-ХЭРЭГЛЭГЧИЙН АЯ ТУХ-2020” СЭДЭВТ АЯНЫ ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Хэвлэх 2020 оны 02-р сарын 14, Нийт үзсэн : 508

“ДУЛААН ОРЧИН-ХЭРЭГЛЭГЧИЙН АЯ ТУХ-2020” СЭДЭВТ АЯНЫ ХҮРЭЭНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийг 2019-2020 оны халаалтын улиралд ая тухтай өвөлжих нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 3 дахь жилдээ “Дулаан орчин-хэрэглэгчийн ая тух-2020” сэдэвт аяныг  зохион байгуулж байна. Аяны хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дулаан түгээх, хангах үйл ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдал, хэрэглэгчийн санал, хүсэлтийн барагдуулалт, диспетчерийн үйл ажиллагаа, баримт бичгийн бүрдэл зэргийг шалгаж, аваар, саатлаас урьдчилан сэргийлэх, гарсан гэмтэл саатлыг түргэн шуурхай засварлах ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос  баталсан төлөвлөгөөний дагуу дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн хэвшлийн 66 компани, орон нутгийн өмчит нэг компанийн нийт 67 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 190 гаруй ажилтан, албан хаагчдыг хамруулсан чадваржуулах сургалтыг амжилттай зохион байгуулж,  Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 100 хувийн ирцтэй оролцжээ.

Сургалтын үеэр  өвлийн их ачааллын үеүдэд гэмтэл саатал, аваар осолгүй ажиллах, хэрэглэгчийг стандартын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангах, Эрчим хүчний салбарын авлага өсч байгаатай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэгчээс авах авлагыг тодорхойлох, хэрэглэгчдэд хуулиар хүлээсэн эрх үүргийн талаар сурталчлан таниулах, мэдлэг, боловсрол олгох чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Мөн Эрчим хүчний зохицулах хорооны холбогдох мэргэжилтнүүд 15 орон сууцны контор, ОСНААУГ-ын харьяа орон нутийн өмчит 3 түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаанд шалгалт хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Шалгалтаар дулаан түгээх, хангах үйл ажиллагааны чанар, харилцааны ёс зүйтэй холбоотой нийтлэг зөрчил дутагдал өмнөх  онуудаас эрс буурсан, хэрэглэгчийн дулааны эрчим хүчний чанар, стандартай холбоотой утсаар, биечилэн хандах гомдол санал багассан үзүүлэлттэй байна. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 290, 292 тогтоолуудаар батлагдсан “Холболтын журам”, “Аж ахуйн харилцааны дүрэм” тогтоолын  хэрэгжилт муу, хэрэглэгчтэй байгуулж байгаа гэрээнд тусгаагүй, төлбөр тооцоонд бүрэн мөрдөөгүй, , Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, горим параметрийн мэдээ, дуудлагын бүртгэл, техник ашиглалтын паспорт зэрэг баримт бичгийн бүрдэл, хөтлөлт  шаардлага хангахгүй байна. Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдэд тухайн орон нутагтаа “ Дулаан орчин- Хэрэглэгчийн ая тух 2020” аяныг Зохицуулах зөвлөлийн даргын тушаалаар ажлын төлөвлөгөөг батлан, зохион байгуулж холбогдох тайланг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор Хороонд ирүүлэх юм байна.

  ХЭРЭГЛЭГЧ, ОРОН НУТИЙН ХЭЛТЭС