2020 оны 04-р сарын 08, Лхагва гариг

Ц.ДАВААСҮРЭН:ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ГАРГАСАН ЗАРДЛАА ОЛЖ БАЙГАА ОРЛОГООРОО НӨХӨЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Хэвлэх 2020 оны 02-р сарын 27, Нийт үзсэн : 572

Ц.ДАВААСҮРЭН:ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ГАРГАСАН ЗАРДЛАА ОЛЖ БАЙГАА ОРЛОГООРОО НӨХӨЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний яам 2019 онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2020 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй байдлаар танилцуулсан юм. Энэ үеэр  УИХ-н гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдийн сонирохсон асуултад хариулжээ.

-Эрчим хүчний салбарын хүний нөөцийг чадвартай болгох талаар ярилаа. Одоогоор энэ салбарын хүний нөөц хэр хэмжээнд байгаа юм бэ?

-Тооны хувьд хэтэрхий их хүнтэй, данхайчихсан.  Бараг л 200 хүн ажиллаж болохоор станцид 500, 600, бүр 1000 хүн ажиллаад байна. Үүнийг л өөрчилье гэж байгаа юм. Өөрчлөхийн тулд иж бүрэн автомат системийг нэвтрүүлж, өндөр технологи оруулж ирье гэж байгаа. Өндөр технологи оруулж ирэхийн тулд хүнээ бэлтгэх ёстой. Тиймээс инжиенер техникийн ажилчдаа бэлтгэх ээд байгаа юм. Хүнээ энэ чиглэлээр сургана.  Мөн өндөр боловсрол эзэмшсэн хүмүүстээ ажиллах боломж олгоё гэж байгаа юм. 

-Энэ салбарт мэргэжлийн бус хүн ажиллаж байгаа юм уу. Байгаа бол хэдэн хүн байна?

-Цөөнгүй хэдэн ажиллаж байсныг бид солиод, жигдрүүлсэн. Удирдлагын түвшинд шүү дээ. Түүнээс биш инженерийн орон тоонд эдийн засагч аваачаад арай тавьчихаагүй л дээ. Янз бүрийн шинэ ажлын орон тоо бий болгож, хүнээ шахсан зүйл бий. Бид үе шаттайгаар өөрчилж, бүтцийн өөрчлөлтүүдийг хийгээд явж байгаа. 

-Импортын эрчим хүчийг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ?

-Өнөөдөр бид эрчим хүчний хэрэглээнийхээ 19 хувийг импортоор авч байна.  Гол хэрэглээ Оюутолгойд л байгаа. Өнгөрсөн жил бид "Оюутолгой"-н удирдлагуудтай уулзаж, цахилгаан станц барихаар тохиролцсон. Гэвч хөрөнгө оруулагч тал элдэв шалтаг тоочоод, өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй л байна. ТЭЗҮ гараагүй. Хэдэн санал л ирсэн. Ийм ийм хувилбар байна, алийг нь авах вэ л гэсэн. Огт ярьж байгаагүй хувилбар буюу сэргээгдэх эрчим хүчээр хангая ч гэж байх шиг.  Аль болох зайлсхийсэн, хүлээж авах боломжгүй саналуудыг л тавьж байгаа.  Өнөөдөр бүрэн автомат, хамгийн үр ашигтай станцын 1мВт-ын үнэ 1 сая евро л байна. Гэтэл тэд 3 дахин өндөр үнээр станц барих тухай санал болгож байгаа.  Ийм саналыг бид хүлээж авах боломжгүй. 300 мВт-ын станц барихад 300 сая евро л шаардлагатай. Гэтэл тэд тэрбум еврогийн тухай ярьж байгаа.  

-Олигтой ахиц гараагүй гэж ойлгож болох уу?

-Ахиц гараагүй. "Оюутолгой" компанийнхан арга саам хийсэн, Засгийн газрыг аргалсан байдалтай л явж байгаа. Тэр чинь ч удааширлаа, энэ чинь удаан байна гэх мэтээр шалтаг тоочиж,  бүтээлч санаачилгаар хандахгүй байна. 

-Эрчим хүчний систем ямар хэмжээний алдагдалтай байгаа вэ?

-Эрчим хүчний систем бүтээн байгуулалт, техник технологийн шинэчлэлээ хийж чадахгүй байгаа. 2018 онд эрчим хүчний систем 23 тэрбумын алдагдалтай ажилласан. 2019 онд урьдчилсан гүйцэтгэл харахад, 11 тэрбумын алдагдалтай гарах гэж байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбар гаргасан зардлаа олж байгаа орлогоороо нөхөж чадахгүй байна гэсэн үг. Нөхөж чадахгүй байгаа учраас техник шинэчлэлдээ хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Инфляцийн өсөлттэй уялдуулаад бид үнээ нэмнэ гэвэл бүгд л үнэ нэмлээ гээд хашхираад унана шүү дээ. Өнгөрсөн жил үнэ бага зэрэг нэмэгдсэн. Энэ нь дэмжих тариф буюу нар, салхины станц орсонтой холбоотой байсан. 90 гаруй мВт-ын нар, салхины эрчим хүч орсон. Энэ хэмжээгээр л цахилгааны үнэ бага зэрэг нэмэгдсэн. Гэтэл ам.долларын ханш 2700 давчихлаа. Бид тэр хэмжээгээр хохирлоо амсаад л явж байгаа. Гаднаас маш их тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээ авч байна. Түлш, шатахуун ч авдаг. Гэтэл ам.долларын өсөлтийг дагуулж үнээ нэмэхгүй байгаа учраас алдагдал, хохирол амсаад л явна.   

-