2020 оны 08-р сарын 04, Мягмар гариг

Та уртасгагчаа залгуураар нь салгахгүй бол цахилгаан урссаар байдаг

Хэвлэх 2020 оны 07-р сарын 06, Нийт үзсэн : 159

Та уртасгагчаа залгуураар нь салгахгүй бол цахилгаан урссаар байдаг

Ихэнх хүмүүс утасныхаа цэнэглэгч эсвэл зурагтаа разеткандаа залгаад үлдээдэг. Гэхдээ ашиглахгүй байгаа ч разтетканд залгаатай үлдээсэн эдгээр цахилгаан хэрэгсэл нь тог хэрэглэсээр байдгийг та мэдхүү? Хэдий хэмжээний тог үрэгдэх нь уг цахилгаан хэрэгслээсээ хамаарах ч дунджаар 1вт-50вт цахилгаан юунд ч зарцуулагдалгүйгээр урсаж байдаг. Хэдийгээр 1вт-50вт нь бага мэт сонсогдож байгаа боловч уртасгагч залгууртаа үлдээж буй цахилгаан хэрэгслийн тоог бодох юм бол нилээдгүй их цахилгаан урсах нь ойлгомжтой. Жишээ нь залгаатай үлдээсэн гар утасны цэнэглэгч нь дангаараа1вт цахилгаан хэрэглэдэг бол, бүтэн цэнэглэгдэж дуусан залгуурт залгаатай үлдсэн гар утас 4.5 вт цахилгаан, цэнэггүй утсыг цэнэглэгдэж буй тохиолдолд 8вт-ыг тус тус хэрэглэдэг. Айл болгоны хойморт залрах зурагтны хувьд 48.5вт цахилгаан уг зурагт унтраастай байхад урсан гарч оддог. Бидний хамгийн их хэрэглэдэг гар утас, зурагт хоёр ийм байхад бид өөрсдийн анзааргагүй байдлаас болж хичнээн их цахилгаан үрдэг бол? Тиймээс хэрэглэхгүй байгаа залгуураа бүр мөсөн салгах эсвэл унтраах товчийг нь унтрааж заншицгаая!