2020 оны 08-р сарын 04, Мягмар гариг

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар Нансалын Тавинбэх томилогдлоо

Хэвлэх 2020 оны 07-р сарын 09, Нийт үзсэн : 288

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар Нансалын Тавинбэх томилогдлоо

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, шинээр томилсон сайд нараа батламжилж, захирамжаа гардуулав. Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрчим хүчний сайдаар Нансалын Тавинбэх томилогдлоо. Н.Тавинбэх нь 1971 онд төрсөн. 49 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 4. Цахилгааны инженер мэргэжилтэй, Бизнесийн ухаан, эрчим хүчний магистр зэрэгтэй. 

БОЛОВСРОЛ: 

  • 1989 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургууль
  • 1994 онд Техникийн их сургууль, 2005 онд Удирдлагын академи
  • 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА: 

  • 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, албаны дарга, инженер
  • 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн дэд захирал, ерөнхий инженер
  • 2007-2013 онд мөн компанийн гүйцэтгэх захирал
  • 2015-2017 онд Багануур хотын захирагч
  • 2017 оноос одоог хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.