2020 оны 11-р сарын 25, Лхагва гариг

ДУЛААНЫ ТООЛУУРЫГ СУУРИЛУУЛАХ, АШИГЛАХТАЙ ХОЛБООТОЙ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Хэвлэх 2020 оны 09-р сарын 11, Нийт үзсэн : 666

ДУЛААНЫ ТООЛУУРЫГ СУУРИЛУУЛАХ, АШИГЛАХТАЙ ХОЛБООТОЙ МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүд болон 21 аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтнүүдэд дулааны тоолуурыг суурилуулах, ашиглахтай холбоотой мэдлэг, мэдээлэл олгох сургалт болж байна. Энэхүү сургалтыг нээж Эрчм хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан үг хэлсэн юм. Тэрээр сургалтад оролцогчдод Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт,  үр дүн, Засгийн газрын 144 дүгээр тогтоолын талаар мэдээлэл өглөө.

 Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, бусад төсөвт байгууллагуудыг  тоолууржуулах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж эхлэх гэж байгаа энэ үед тоолуур суурилуулах, дулааны тоолуур, хэмжих хэрэгсэлд тавих шаардлага, стандарт, суурилуулах үед анхаарах асуудлууд, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

 Сургалтыг Эрчим хүчний зохицуулах хороо, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш нар, Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэн, Төрийн худалдан авах ажиллагааны газар, “УБДС” ТӨХК-ийн Хэмжүүр хяналт, баталгаажуулалтын алба, дулааны тоолуур борлуулагч компаниудтай хамтран зохион байгуулж байна.