2020 оны 11-р сарын 27, Баасан гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ АЖИЛТАН В.ОЮУНСҮРЭН ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНУУЛАВ

Хэвлэх 2020 оны 11-р сарын 10, Нийт үзсэн : 169

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ АЖИЛТАН В.ОЮУНСҮРЭН ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР ШАГНУУЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх гардуулан өглөө. “Алтан гадас одон”-оор Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын санхүүгийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч П.Энхцэлмэг, “ДЦС-4” ТӨХК-ийн Турбин цехийн инженер Ц.Батмөнх, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Эрчим хүчний зохицуулах хорооны ажилтанВ.Оюунсүрэн нар тус тус шагнагдлаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаасан хүмүүст хандан “Хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан та бүхэндээ баяр хүргэе. Эрчим хүчний салбарын нийт хамт олны нэрийн өмнөөс талархал дэвшүүлэхийн ялдамд цаашдын ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” хэмээн мэндчилэв.