2021 оны 01-р сарын 19, Мягмар гариг

Эрчим хүч үйлдвэрлэгч, хангагч байгууллагууд тусгай горимд шилжин ажиллаж байна

Хэвлэх 2020 оны 12-р сарын 08, Нийт үзсэн : 177

Эрчим хүч үйлдвэрлэгч, хангагч байгууллагууд тусгай горимд шилжин ажиллаж байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан Эрчим хүчний сайд бөгөөд Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны дарга Н.Тавинбэх салбарын үйлдвэр, компаниудын захирлуудтай шуурхай, цахимаар тогтмол хуралдан шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, үүрэг чиглэл өгөн ажиллаж байна.

Үүнд:

  1. Эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай ажиллагааг хангаж ажиллах,
  2. Covid-19 (коронавируст халдвар) цар тахлын батлагдсан тохиолдол шинээр нэмэгдсэнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын цахилгаан, дулааны эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж ажиллахад онцгой анхаарах,
  3. Хэрэглэгчтэй шууд харьцдаг байгууллагууд, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг өндөр түвшинд тогтмол хийж, иргэдэд үйлчлэх
  4. Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед салбарын удирдлагууд шуурхай ажиллах, холбооны хэрэгслийн байнгын бэлэн байдлыг хангах,
  5. Батлагдсан тохиолдлын маршрут, зураглалаар явсан харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдын судалгааг гаргах,
  6. 0-12 настай хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг гэрээр ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, орлон ажиллах схемийн хүрээнд байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдагдуулахгүй байхаар зохион байгуулах,
  7. Бүх байгууллагууд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх,
  8. Бүх байгууллагууд хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах,
  9. Нийт ажилчдын халууныг шалгаж, байгууллагаар нэвтрүүлэх,
  10. Ажилчдыг хамгаалах хэрэгслээр хангах,
  11. Онцгой байдлын байгууллагуудад яаралтай хүргүүлэх албан бичгүүдийг хүн томилон цаг алдалгүй хүргүүлэх,
  12. Салбарын нийт ажилчдын дархлааг дэмжих хоол, хүнсээр ханган ажиллах болон бусад заавар, зөвлөмжүүдийг өгчээ.