2021 оны 01-р сарын 19, Мягмар гариг

Орон нутгийн дулаан хангамж хариуцсан үйлдвэр, компаниудын удирдлагуудтай цахимаар хуралдлаа

Хэвлэх 2020 оны 12-р сарын 08, Нийт үзсэн : 231

Орон нутгийн дулаан хангамж хариуцсан үйлдвэр, компаниудын удирдлагуудтай цахимаар хуралдлаа

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх аймгийн төв, суурин газарт дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа явуулж буй 11 тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, аваарийн нөөцийн бүрдүүлэлт, санхүү-эдийн засгийн нөхцөл байдлыг сонслоо.

Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдал болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн. Сайд Н.Тавинбэх дээрх үйлдвэр, компаниудын удирдлагуудад холбогдох зөвлөмж, дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

  1. Дулааны станц, халаалтын зуухнуудын тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, технологийн зөрчил, болзошгүй аваар, саатлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
  2. Хариуцлагатай эргүүл, жижүүр, шуурхай ажиллагааны бригадыг томилон ажиллуулах, Улсын онцгой комиссын шийдвэр, зөвлөмжийн дагуу ээлжинд ажиллаж буй ажилчдын халууныг хоёр цаг тутамд хэмжиж, халдваргүйжүүлэлт ариутгалын ажлыг тухай бүрт хийх;
  3. Аваарийн нөөц, сэлбэг материал, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, эрчим хүчний хангамж доголдсон үед ашиглах нөөц эх үүсвэрүүдийг бэлдэх;
  4. Нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх;
  5. Шаардлагатай үед ашиглалт, засварын инженер техникийн ажилтан, ажилчдыг орлон ажиллах схем гаргаж, бэлэн байдлыг хангах;
  6. Өвлийг хүндрэл сааталгүй давах, үүсээд буй нөхцөл байдлыг санхүү эдийн засгийн хувьд эрсдэл багатай даван туулах зорилгоор аймаг орон нутгийн онцгой комисстойгоо нягт уялдаа холбоотой ажиллах;
  7. Дулааны станц, халаалтын зуухнуудын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах үүднээс орон нутгийн цахилгаан түгээх сүлжээ хариуцсан компаниудтай хамтран үзлэг, шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг авах зэрэг зөвлөмж, үүрэг даалгаврыг өглөө.