2021 оны 01-р сарын 19, Мягмар гариг

ШУГАМ ЗАСВАРЫН БРИГАД, ШУУРХАЙ ДУУДЛАГЫН ОПЕРАТОРЫН ТООГ НЭМЖ, 24 ЦАГААР АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Хэвлэх 2020 оны 12-р сарын 08, Нийт үзсэн : 272

 ШУГАМ ЗАСВАРЫН БРИГАД, ШУУРХАЙ ДУУДЛАГЫН ОПЕРАТОРЫН ТООГ НЭМЖ, 24 ЦАГААР АЖИЛЛУУЛЖ БАЙНА

Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа энэ цаг үед “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамт олон нийслэл хотын дулаан хангамжийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн хангаж байна.
Дулаан хангамжийн өвлийн өндөр ачаалал эхэлсэнтэй холбогдуулан засвар үйлчилгээний бригадуудын тоог нэмж бэлэн байдалд ажиллуулах, шугам тоноглолын үзлэг шалгалтыг тогтмол хийх, хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авах дуудлагын төвийн операторуудыг нэмж уртасгасан цагаар ажиллуулж эхлэсэн.
Мөн хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс дулаан хангамжтай асуумж, санал хүсэлтийн судалгааг дуудлагын төвийн операторууд болон олон нийттэй харилцах мэргэжилтнүүд авч дүн шинжилгээ, анализ хийх, гомдлын дагуу үйлчлүүлэгчидтэй эргэн холбогдож асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авч байна.
Дулааны эрчим хүч хэрэглэгч нарын зүгээс орон сууц, обьектийн дулаан хангамжийн тоноглолд хяналт тавих, үзлэг хийх, хариуцсан инженер, слесариудыг бэлэн байдалд ажиллуулах, халаалтын температураа тохируулан хэрэглэх шаардлагатай.
Дулаан хангамжтай холбоотой иргэд, ААН-үүдийн дуудлагыг 7004-7005 дуудлагын төв 24 цагаар, Диспетчерийн 11-343030, Шуурхай дуудлага 7700-3047, “УБДС” ТӨХК оффис 7575-3047 дугаарууд болон Улаанбаатар дулааны сүлжээ фэйсбүүк цахим хуудсаар хүлээн авч байна.