2021 оны 01-р сарын 19, Мягмар гариг

Д.Сарангэрэл: Эрчим хүчний салбар халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хатуу дэглэм тогтоож чадсан байна

Хэвлэх 2020 оны 12-р сарын 08, Нийт үзсэн : 233

Д.Сарангэрэл: Эрчим хүчний салбар халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хатуу дэглэм тогтоож чадсан байна

ЗГХЭГ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд Д.Сарангэрэл эрчим хүчний үйлдвэр компаниудын ажлын байрны халдваргүйжүүлэлт, хамгаалалтын арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байгаатай биечлэн шалгалаа. Эхний ээлжинд “ДЦС-4” ТӨХК, “Тавантолгой Түлш” ХХК-д ажиллав. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой Эрчим хүчний салбар өндөржүүлсэн зохион байгуулалтад шилжин ажиллаж байна. 0-12 настай хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг болон технологийн ажиллагаанд шууд оролцохгүй албан хаагчдыг гэрээс нь ажиллуулж байгаа юм.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх“Энэхүү онцгой дэглэмийн үед цахилгаан, дулааны эрчим хүчний хангамж болон сайжруулсан шахмал түлшний хангамж доголдох учиргүй. Үйлдвэрлэлийг явуулдаг гол хүчин зүйл нь болсон ажилчдын аюулгүй байдалд онцгой анхаарах учиртай. Бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Эрчим хүчний салбар нарийн технологитой. Тийм учраас бид ажиллах хүчний нөөцийг хадгалах нь чухал” гэлээ.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл шалгалтын дараагаар“Өнөөдөр ажилласан байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн авч ажиллаж байна. Ариутгагч бодис, бээлий, маск, нүдний шил, хамгаалалтын хувцас зэргээр хангасан. Түүнээс гадна хооллох дэглэмийг нарийн зохион байгуулжээ. Бөөнөөрөө хоолонд орохгүй. Ямар нэгэн байдлаар хоорондоо харьцахгүй байхаар тусгаарлалтыг хийж өгсөн байна. Энэ бүхнээс дүгнэхэд Эрчим хүчний салбар халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хатуу дэглэм тогтоож чадсан байна” гэв.