2021 оны 04-р сарын 20, Мягмар гариг

Аймаг, нийслэлийн 22 зохицуулах зөвлөл, 117 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагатай цахим уулзалт хийлээ

Хэвлэх 2021 оны 01-р сарын 07, Нийт үзсэн : 620

Аймаг, нийслэлийн 22 зохицуулах зөвлөл, 117 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагатай цахим уулзалт хийлээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 01 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд Аймаг, Нийслэлийн зохицуулах зөвлөлийн дарга, орон тооны гишүүд болон цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлагуудтай цахим уулзалт зохион байгууллаа. Энэхүү цахим уулзалтад Улаанбаатар хот, 21 аймгийн Зохицуулах зөвлөлийн гишүүд, цахилгаан дулааны эрчим хүчээр хангах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч 117 компанийн удирдах албан тушаалтнууд оролцсон байна.  Тус уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоолоор айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцах болсонтой холбогдуулан гарсан түр журмыг танилцуулж, хэрэглэгчдийг 2020-2021 оны халаалтын улиралд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчдэд хуулиар олгогдсон эрх, үүргийг таниулах, хариуцлагыг дээшлүүлэх, зүй зохистой хэрэглээг сурталчилж ажиллах үүрэг даалгавар өгсөн байна.

Эрчим хүчний зохицуулах хорооноос жил бүрийн 12 дугаар сарын 21-ний өдрөөс дараа оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хооронд “Хэрэглэгчийн аян” зохион байгуулдаг. Энэ жил дөрөв дэхь удаагаа зохион байгуулж байгаа “Хэрэглэгчийн аян-2021” аяны хүрээнд тухайн бүс нутаг, тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд хамаарах хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан, найдвартай эрчим хүчээр хангах,  цахилгаан түгээх шугам, тоноглолын хүчин чадлыг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, зүй зохистой, хэмнэлттэй хэрэглэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар зөвлөмж, мэдээлэл өглөө