2021 оны 04-р сарын 20, Мягмар гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРЛЫН ТОЙМ МЭДЭЭ

Хэвлэх 2021 оны 04-р сарын 02, Нийт үзсэн : 165

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРЛЫН ТОЙМ МЭДЭЭ

 Эрчим хүчний зохицуулах хороо нь гуравдугаар сард таван удаа урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулж 45 асуудал авч хэлэлцсэн байна. Мөн дөрвөн удаа хорооны хурлыг цахимаар зохион байгуулж нийт 42 асуудлыг хэлэлцэн 52 тогтоол баталсан байна. Дээрх хуралуудаар тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зургаан асуудлыг хэлэлцэж, тусгай зөвшөөрөл эзэмшигч 39 компанийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2020 оны зорилтыг дүгнэн,  2021 онд мөрдөж ажиллах зорилтыг тогтоожээ. Мөн дөрвөн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, түүний нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн  тогтоол гаргажээ.