2021 оны 09-р сарын 17, Баасан гариг

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЖ, 5 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Хэвлэх 2021 оны 09-р сарын 13, Нийт үзсэн : 98

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЖ, 5 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурал 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр боллоо. Хурлаар

  • “Тэлмүүн орд” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай; “Зэт Ти “МОНТС” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
  • “Тохилог шинэ ертөнц” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн үйлчлэх хүрээнд нэмэлт оруулах эсэх тухай;
  • “Пюр хаус” ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай;
  • “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ хурлаас “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 5 жилээр сунгах шийдвэр гарсан байна.